Цагдаагийн байранд амиа хорложээ

Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр цагдаагийхантай холбоотой хэл ам тасрахгүй л байна.
Сэлэнгэ аймгийн Сант сумын цагдаагийн байранд нэг эмэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ талаар орон нутгийн иргэний мэдээлэлд тулгуурлан “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.
Амиа хорлосон эмэгтэй тус сумын хэсгийн төлөөлөгч Н гэгчийн эхнэр байсан бөгөөд тэд хоёр хүүхэдтэй байсан аж. Одоогоор хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч, гэр бүлийн таагүй харилцааны улмаас амиа хорлосон байж магадгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ