“Бид нэг гэр бүл” тоглолт болно

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн уран бүтээлчид дэлхийн гэр бүлийн өдрийгтохиолдуулан “Бид нэг гэр бүл” тоглолтыг энэ сарын 15-нд СТӨ-нд хийх гэж байна. Тоглолтонд Ц.Батчулуун АЖ, Н.Бүтэнбаяр УГЗ, Б.Ганбат УГЗ, Б.Ганбат УГЗ, Д.Түвшинсайхан СТА, Б.Батбаатар, С.Саруул-Однар удирдаачаар оролцох бол Ш.Чимэдцэеэ АЖ, Э.Сандагжав СТА, Б.Цэдвээ СТА, У.Хулан СТА, Д.Бурмаа СТА, С.Баттулга СТА (VOICE group), Д.Отгонжаргал СТА (VOICE group), А.Эрдэнэжаргал (VOICE group), Н.Наранбаатар (Hot Spot), П.Бат-Ундрах (Asian Shop),Т.Амина нар оролцох юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар УГЗ С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар СТА Д.Мягмардорж нар ажиллаж, Улсын филармонийн “Баянмонгол” чуулга, Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ