Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхүүдэд зөвлөмж, сануулга өгч байна

Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, байгууллагууд хамтран болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор 10 дугаар сарын 5 өдөр хүртэлх хугацаанд дүүрэг, хороодын нутаг дэвсгэрээр явж, эрсдэлтэй айл өрхүүдэд сануулга, зөвлөмж өгч байгаа юм.
Гал түймрийн нийт дуудлагын 80 гаруй хувийг шатаасан хогноос хашаа, гэр байшин луу гал авалцсан гэсэн дуудлага байдаг аж. Мөн зөвшөөрөлгүй газар буусан айлуудад цахилгаан түгээдэггүй байна.
Тиймээс иргэд зориулалтын бус материалаар, мэргэжлийн цахилгаанчингүй залгасан тогноос гал гаргадаг байна. Өнгөрсөн жилийн гал түймрийн нийт дуудлагын 50 шахам хувийг энэ төрлийн дуудлага эзэлжээ. Тиймээс, эдгээр байгууллагууд эрсдлээс сэргийлж, иргэдэд шаардлага тавьж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ