С.Зориг дүү С.Оюунд бичсэн захидлаас

Тэрээр Москвад сурч байх үедээ дүү С.Оюунд бичсэн захидалдаа :

“Хүмүүсээ сайн сайхан амьдралын түвшинд хүргэж чадахгүй байна. Бодож санаж байгаа зүйл нь дорой, цаг үеэсээ тун хоцорсон харагдаж байна. Хотод мах олдохгүй юм ер нь ховор байгаа сурагтай.

Жилийн жилд иймэрхүү байх юм даа. Улсын эдийн засгийн бодлогыг үндэсээр нь солих хэрэгтэй. Миний дүү цагаа зөв зохицуулж, англи хэлээ сайн сураарай.

Хичнээн их юм мэддэг болно төдийн чинээ боломж олдоно. Бид улсаа өндөр хөгжилтэй орон болгох хэрэгтэй. Чадна ч гэж боддог. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг.”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ