Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой

Тариалан эрхлэгчийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар “Улаанбаатар гурил” компани чанарын шаардлага хангаагүй 40 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас оруулж ирж байгаа гэнэ.

Ургац хураалт ид дундаа явж байгаа үедийнхүү Оросоос улаанбуудайг их хэмжээгээр оруулж байгаа нь тариалан эрхлэгчдэд дарамт болж байгаа юм.

Энэ жилийн хувьд манай тариаланчид 293 мянган га газар үр тариа тариалж, 440 мянган тонн улаанбуудайг үтрэм дээр хурааж авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотоодын гурилын хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ