Техникийн зах нүүх болоогүй

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс өмнө ил задгай автомашин, сэлбэг худалдан борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэх шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийг эсэргүүцсэн худалдаа эрхлэгчид мэдэгдэл хийж, хүсэлтээ хүргүүлээд байсан юм. Тэдний зүгээс гол нь ажлын байрнаас ажлын байр руу нүүх шаардлагыг тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц нь шийдэгдээгүй, бие засах газар, хоолны газар зэрэг наад захын асуудлыг шийдээгүй, хүнд нөхцөлд худалдаа, үйлчилгээ хийх боломжгүй тул 2016 он хүртэл хугацааг сунгах хүсэлтэй байгаа ажээ.
Гэтэл дээрээс гарсан шийдвэр өнөөдөр хэрэгжихгүй байгаагийн учир нь тус цогцолбор ашиглалтад орох болоогүй, ажлын явц 80 хувьтай байгаа гэнэ. Тиймээс техникийн захууд хуучин байршилдаа хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Албаныхны мэдээлж байгаагаар шинэ Авто худалдааны төв ирэх сарын 01-нд ашиглалтад орно. Тэр үед захуудыг нүүлгэн шилжүүлэх аж.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ