Галын аюулгүй байдлыг хангадаггүй боловсролын байгууллагууд

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн шалгалтыг боловсролын байгууллагуудад хийсэн байна.
Шадар сайдын санаачилгаар орон даяар хийсэн энэхүү шалгалтад 609 их, дээд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг хамруулсан бөгөөд нийт 2979 зөрчил дутагдал илэрчээ.
Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байхгүй, цахилгаан, шугам сүлжээ нь галын аюулгүй байдал хангахгүй зэрэг зөрчил дутагдлууд гарчээ.
1956 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бол үлдсэн 1023-ийг нь арилгуулахаар гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлах шаардлага, мэдэгдэл зэргийг албан байгууллагуудад хүргүүлжээ.
Улсын байцаагчийн үүрэг даалгавар биелүүлээгүй боловсролын байгууллага, албан тушаалтанд хуулийн дагуу 2.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Өнгөрсөн жилд гарсан зөрчлүүд давтагдсан ба БШУЯ-нд улсын ерөнхий байцаагчийн шаардлага хүргүүлж байсан ч зөрчил, дутагдлаа засаагүй байжээ.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ