"Сайжруулсан зуух" хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийнэ

Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах “Сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн энэ оны хэрэгжилт эхэлж буйг олон нийтэд мэдэгдэх, айл, өрхүүдэд тавигдах шаардлага, хамтын ажиллагааны талаархи мэдээллийг түгээх зорилго бүхий “Бүрэн шаталттай сайжруулсан зуух - 2014” хөтөлбөрийн нээлт өнөөдөр буюу 2014 оны 10-р сарын 3-ны 09:30 цагт Тусгаар тогтнолын талбайд эхэлнэ.

Хугацаа

Үйл ажиллагаа

9.30-9.35

Нээлтийн ажиллагааны танилцуулга - Хөтлөгч

9.35-9.40

Цохилтот хөгжмийн аяз – Хөгжим бүжгийн коллежийн эко клубын сурагчид

9.40-9.45

Хөтлөгч хүндэт зочдыг урина

-Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун

-Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

-Дэлхийн банкны Суурин төлөөлөгчЖэймс Андерсон

-Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-эрдэнэ

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт

-“Улаанбаатар Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд

-“Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан

-Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Ц.Одонтунгалаг

9.45-9.50

Арга хэмжээг нээж үг хэлэх – С.Оюун, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд

9.50-9.55

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс баримтлах бодлого – Э.Бат-үүл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

9.55-10.00

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон оролцогчдод хандан үг хэлнэ

10.00-10.05

Хүндэт зочид тууз хайчлан, ёслолын галлагаа үйлдэнэ

10.05-10.15

Хөгжилтэй асуулт хариултын тэмцээн

10.15-16.00

Зуухны үзэсгэлэн, галлагаа, мэдээлэл сурталчилгаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ