Адам Левин: Бид буйдан дээрээ суугаад л энэ клипийг үзэхэд зүрх минь хүчтэй цохилж байсан

“Maroon 5” хамтлагийн “Animals” шинэ дууны клипэнд тус хамтлагийн гоцлол дуучин Адам Левиний эхнэр “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло тоглосон байна. “Эхнэртэйгээ клипэнд тоглосондоо баяртай байна. Бид буйдан дээрээ суугаад л энэ клипийг үзэхэд зүрх минь хүчтэй цохилж байсан” хэмээн “Ellen show”-д оролцох үеэрээ дуучин хэлжээ. Ингээд та бүхэндээ шинэ клипийг хүргэж байна. “Maroon 5” хамтлагийн тоглолт ирэх долоо хоногт Токиод болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ