Та ажил хайж байгаа бол цахим биржид бүртгүүлээрэй

Хэрэв та ажил хайж байгаа бол www.hudulmur.mn сайт руу орж сонирхоорой. Хөдөлмөрийн төв биржээс ажилгүй иргэдийн тоог бууруулахаар Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санг ажиллуулж эхэлжээ. Хөдөлмөрийн биржээс гаргасан тус цахим бирж нь таны хөдөлмөрийг хөнгөвчилж, та байгаа газраасаа өөрийн анкетыг бөглөх боломжтой бөгөөд "арын хаалга"-аар ажилд орох асуудлыг халж байна.

Таны мэргэжил, онцлогт тохируулсан ажлыг олж өгөхөөс гадна Татварын ерөний газар болон Нийгмийн даатгалтай холбогдсон учир таны ажлын туршлага, нийгмийн даатгалын төлөлт зэргийг ажил олгогчид бүрэн мэдээлэл очих юм байна. Тухайн хүн тэтгэвэрт гарах боллоо гэхэд хаана, хаана ажиллаж байсан бүх ажлын түүх нь хувь хүнд очих юм.

Цаашдаа системийг гар утсан дээр суулгах ажлууд хийгдэж байгаа юм байна. Энэхүү сиситемд 48000ажил олгогч бүртгэгдсэн бөгөөд анкет бөглөсний дараагаар танд ажил олвол таны гар утсаар мэдэгдэх юм байна. Нэгдсэн системд бүртгүүлсэн 800 иргэд ажлын байртай болжээ.

Э.Үжин

Тэгээд ч тухайн хүн тэтгэвэрт гарах боллоо гэхэд хаана, хаана ажиллаж байсан бүх ажлын түүх нь хувь хүнд очих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ