Барилгын ажилтан тогонд цохиулж амиа алдлаа

Зуун айлын барилгын материалын захын орчим “Шилдэг шилтгээн” ХХК-ийн гүйцэтгэж буй “Залуу гэр бүл-2” хотхоны барилга дээр ажиллаж байсан залуу өчигдөр өндөр хүчдэлд цохиулж амиа алдлаа.

Өндөр хүчдэлийн шугамаас ажиллах зурвас хамгийн багадаа хоёр метр зайтай байх ёстой дүрмийг зөрчсөнөөр уг хэрэг гарсан байна.

Барилгын ажилчдын байрладаг болон бараа материалаа хийдэг хоёр контейнерийг давхарлаж дээр нь угсардаг шат тавьсан юм байна.

Энэ шат нь хүчдэлийн шугамнаас нэг метрийн зайтай байдаг учир залуу ажлаа хийх явцдаа өндөр хүчдэлд хүрснээр, тогонд цохиулж нас баржээ. Талийгаач ойролцоогоор 30 орчим настай тус барилгад ороод нэг сар болоод байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ