Гашуунсухайт дахь гаалийн газар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулжээ

Гашуунсухайт дахь гаалийн газрын нийт гаалийн улсын байцаагч нар ГЕГ-ын харьяа нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдрийг “Гааль хамтын ажиллагаа-Мэдээллийн ил тод байдал” сэдвийн дор зохион байгуулж, гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэн, гаалийн харилцаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гаалийн хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилаж, иргэдийн хүссэн асуултад чиглэл хариуцсан Гаалийн улсын байцаагч нар холбогдох хуулийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллажээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын ард иргэдэд хориглосон болон хязгаарласан бараа, түүний дотор хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг илрүүлж буй эрэлч нохойн үзүүлэх сургалтыг явуулсан байна.Гаалийн Ерөнхий Газраас 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, хамтын хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан тус өдрий гзохион байгуулжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ