Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг болно

Энэ сарын 18,19 өдрүүдэд боловсролын олон улсын үзэсгэлэн яармаг Чингис зочид буудалд болох юм байна. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 11 орны 30 шилдэг их дээд сургуулиуд оролцох юм байна.
Энэ үеэрсургуулиуд өөрсдийн сургалтын хөтөлбөр болон тэтгэлгийн талаар танилцуулах юм байна.
Манай оюутан залуус гадагш гарч суралцах хүсэлтэй болсон. Тэгвэл энэ яармагийг зорьсноор гадаадын сургуулиудын мэдээллийг бүрэн авах боломжтой юм байна.Үзэсгэлэн, яармагийн бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ