Жүжигчин Мишел Родригез Монголд яах гэж ирэв?

“Галзуу хурд” киноны жүжигчин Мишел Родригезэнэ сарын 4, 5-ны өдрүүдэд зохиогдох "Бүргэдийн баяр-2014” арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн гэнэ. Бүргэдийн баяр Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутгийн Саят толгойд зохиогдох юм байна.
Тус арга хэмжээний үеэр бүргэдээр амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах тэмцээн,мөнгө шүүрэх тэмцээн, урианхай суурийн харваа, казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээнүүдүүд зохиогдох юм байна.
Тэрээр жуулчлалын компаниар зуучлуулан Монголд ирсэн ба Улаанбаатар хоттой танилцан, дурсгалт газруудад зургаа даруулжээ. Жүжигчин энэ сарын дундуур буцах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ