4100 орчим газарт дахин сугалаа явуулна

Иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль гарснаар иргэд газраа сонгон, өмчлөх эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ эрхийнхээ дагуу 14954 иргэн газраа сонгож баталгаажуулалт хийсэн байна. Гэвч эдгээрээс 4000 гаруй иргэд газраа голсон, байршил нь таалагдаагүй шалтгаанаар газраа баталгаажуулаагүй байна.

Тиймээс, дээрх иргэдийн эрхийг хүчингүй болгож, 4100 орчим иргэний нэгж талбар дээр дахин сонголт, сугалаа явуулахаар болжээ. Энэ долоо хоногт багтаан энэ ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Зарлагдсан байршлын өмчлөлийн асуудал шийдэгдсэнээр дараа, дараагийн байршлууд зарлагдаад явах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ