Хүний аминд хүрсэн жолооч баригджээ

Өчигдөр орой 01.42 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвгэр гуравдугаар эмнэлгийн урд явган гарцан дээр явган зорчигч О-г мөргөж, хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарсан байна. Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд уг хэргийг "Хюндэ" авто машины жолооч Б үйлдсэн болохыг тогтоосон байна.

Осол гаргасан жолооч мэдүүлэгтээ : "Өчигдөр 01.00 цагийн үед 13-р хорооллоос төв рүү чиглэсэн буудлаас Драгон орох хоёр хүн аваад явсан. Улмаар Драгон орохоор явж байгаад буюу 10-р хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар хоёр хүн гарч ирж замын голд зогссон. Тэгээд би хөдөлтөл нэг нь үсрээд ороод ирсэн. Ингээд хүн мөргөчихлөө гээд цаахан талд нь очоод зогстол ард сууж явсан хоёр хүн чиний үйлдэл буруу, чи цаашаа явахаас өөр аргагүй гэсэн. Тухайн үедээ айж сандарсан байсан учир явчихсан. Гэхдээ би эргэж ирээд цагдаа дуудъя гэж бодсон" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ