Шангри-Ла-д гал гарахад дотор байсан иргэдийг аварчээ

Шангри Ла-д гал гарахад барилгад байсан 19 иргэн галаас зугтандээд давхарт гарсан байсныг Онцгой байдлын аврах ангийн баг бүрэлдэхүүн амжилттай гарган авчээ. Гэмтэж бэртсэн хүн байгаагүй байна.Одоогоор галын дүгнэлт гараагүй байна.

Анх долоон давхарт гал гарч, түймрийн хэт халалтын улмаас цонхны шил хагаран, гадагш нэвтэрч чийгээс хамгаалах зориулалтаар хийсэн резин шатаж гал дээд давхар руу ассан аж. Гал асар хурдтай тархсан учир аврах ангид дахин хүч нэмж гурван ангийн нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллажээ.

Барилгын эрчим хүч, цахилгааныг тасалсан байсан нь гал унтраах ажилд саад болж байсан тухай Нийслэлийн Онцгой байдлын газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ