Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна. Тус өдөрлөгөөр Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
“Монголын цахилгаан холбоо компани” суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100% хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгч, мөн өдөрлөгт ирсэн хэрэглэгчиддээтөрөл бүрийн гарын бэлэг болонхөнгөлөлт урамшууллыг олгож байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ