Харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг болж байна

Чингисийн талбайд “Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг” болж байна.
Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх аж.
Мөн аж ахуйн нэгж, пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ