Ихэр тамирчид олны анхаарлыг татаж байна

Инчён 2014 Азийн наадамд оролцож байгаа Хойд Солонгосын ихэр тамирчид олны анхаарлыг татаж байна. 23 настай эгч дүү Ким Хе Кёнг нь, Ким Хе Сон нар эмэгтэй марафон гүйлтийн тэмцээнд оролцсон бөгөөд бие биенээ дэмжин гүйж байжээ.

Тэд өнгөрсөн жил Москва хотод болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тус бүр 8, 14-р байр эзлэн , багийн дүнгээрээ 1-р байранд орж байсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ