Хүрэн баавгай агнасан иргэдэд хорих ял оноов

Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газраас хүрэн баавгай агнаж, эрхтнийг нь зарсан н.Болдбаатар, С.Өлзийбаяр, Х.Отгонжаргал нарын шүүх хурал боллоо.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Болдбаатарт чанга дэглэмтэй хориход дөрвөн жил, С.Өлзийбаярт жирийн дэглэмтэй хориход хоёр жил зургаан сар, Н.Отгонжаргалд нэг жил зургаан сар хорих ял оноов.
Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг байдаг бөгөөд энэ үнийг гурав нугалсантай тэмцэх хэмжээний мөнгөөр хэрэгтнүүдийг торгохоор болжээ.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ