“Miss International” тэмцээнд улсаа төлөөлөн Ю.Балжидмаа оролцоно

Төгс бие галбир, хатан ухаанаа сорин уралддаг “Miss Mongolia” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн 70 оролцогч оролцсоноос шилдэг арван зургаан оролцогч сүүлийн шатанд тунаж үлдсэн.

Тэмцээний тэргүүн байрыг 17 хувийн дугаартай Ю.Балжидмаа шалгарч “Miss International” олон улсын тэмцээнд улсынхаа нэрийн өмнөөс орон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхийг авсан юм.

Тэмцээний дэд байранд хувийн дугаар №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол тэмцээний Авъяаслаг мисээр хувийн №1 Э.Азбилэг, Спортлог миссээр хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тусшалгарсан юм.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ