Дулааны III цахилгаан станцын хоёр дугаар шатны шинэчлэл хийгдэнэ

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж байна. Дулааны III цахилгаан станцын II шатны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтсон.

Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн станцад турбин суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол хоёрдугаар ээлжийн засвар эхэлнэ. Хоёрдугаар шатанд дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх юм байна. Ингэснээр цахилгаан станцын хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурна гэж үзэж байгаа аж.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ