Яг л миний хөргөгч шиг фэйсбүүк минь

Анх Америкт цэрэг, тагнуулын зорилгоор гарч байсан интернет орчинд одоо дэлхийнхүмүүс амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж байна.

Хэдийгээр онлайн ертөнц хүмүүсийн амьд харилцааг үгүй болгож байна, хэтэрхий хошуурч байна, гэмт хэргийн сэдэл болж байна гэдэг. Фэйсбүүк гарч ирснээр хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, онлайн орчинд цагийг илүү өнгөрөөх болсон. Гэтэл хүн бүр ингэж шүүмжилдэг боловч өөрсдөө байнгын хэрэглэгчид нь байсаар л байдаг.

Фэйсбүүк гэдэг бол таны гарт буй телевиз, радио, сонин, сэтгүүл юм

Өнөөдөр та фэйсбүүк хаягтай л бол өөрийн гэсэнхэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та мэдээллээ бусадтай хуваалцах, бусдын мэдээллийг хурдан шуурхай авахад нэн түрүүнд фэйсбүүк, твиттэр хэрэглэдэг. Хэрэв та фэйсбүүк, твиттергүй байсан бол нэг мэдээг хэчнээн хүнд нэг дор түгээж чадах бол ?

Ангийхандаа, ажлынхандаа эсвэл гэр бүл хамаатан садандаа гээд таны хүргэх мэдээлэл ихдээ 100 хүнд хүрнэ. Харин та фэйсбүүкийн хэрэглэгч байснаар нэг мэдээллийг дор хаяж 500 хүнд нэгэн зэрэг хүргэнэ. Мөн та хамгийн шуурхай мэдээллийг найзуудаасаа авч болно. Танд хэрэгтэй, зорилгот гишүүд, хэрэглэгчтэй клуб, хамт олны мэдээллийг олоннийтийн мэдээллийн хэрэгслээр хүргээд байдаггүй, энэ талын мэдээллийг авч чаддаггүй. Тиймээс, энэ бол хамгийн өргөн хүрээг хамарсан, шуурхай шинжтэй таны мэдээллийн хэрэгсэл юм.

Хамгийн хэмнэлттэй мэдээллийн хэрэгсэл юм.

Танд нэг ном хэрэгтэй боллоо гэж үзье л дээ. Тэгвэл та тэр номыг хайхын тулд хотын бүх номын дэлгүүр орлоо. Гэтэл номын дэлгүүрүүдээр хэсэх гэдэг бол таны цаг мөнгөө л алдана гэсэн үг. Цагаа зарцуулаад л нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүр хэсээд ч олдохгүй бол хий дэмий л цаг мөнгөө үрсэн хэрэг болно. Харин та фэйсбүүкийн хэрэглэгч байснаар номын групп руу ороод л ганц пост үлдээхэд нэг секундэд хэдэн мянган хүнд зэрэг хүрснээр тухайн номныхоо талаар мэдээллийг хамгийн хурдан шуурхай, хэмнэлттэй замаар авч чадна.

Интернет бол өөртөө итгэх итгэл

Саяхан Английн нэгэн буяны байгууллагын судалгаагаар интернет орчинд илүү өөртөө итгэлтэй, аз золтой байдаг хэмээн судалгаанд хамрагдагсдын 50 хувь нь хариулжээ. Үүний тод жишээ бол олон нийтийн сүлжээ нь хүмүүсийг нэгтгэж, хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм. Өөртэйгээ адил хүсэл сонирхолтой хүмүүсийг нэгтгэж, үйл ажиллагаа явуулж, сайн үйлс хийж байна.

Тухайлбал монголын хэрэглэгчдийн хувьд:

Монголын TOYOTA ALLION, PREMIO, COROLLA эзэмшигчдийн групп түлэнхийн төвд нэн шаардлагатай аппарат бэлэглэсэн бол гэр хорооллын хүүхдүүдийн гэр номын сан болон гийнжийг тасалъя хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих 1000 хүний гүйлт гэх мэт үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Мөн хүмүүст нэгэндээүлгэр дууриал болж байна. Тухайлбал, нэгэн төөрсөн охиныг ээжтэй нь холбож, нэг эмээд хүйтэн өдөр такси зогсохгүй 20 минут зогсоход гэрт нь хүргэж өгсөн, гутал засвар шатаж байхад орж аварсан залуу гэх мэт нийгэмдээ үлгэрлэх залуус байсаар байгааг харуулж байна.

Гэхдээ сайны хажуугаар саар байсаар байдаг. Мэдээж энэ нийтлэлээрээ фэйсбүүкийг идэвхтэй байнга ашигла гэсэн үг биш юм. Өөрт байгаа мэдээллийн хэрэгслээрээ та бүхэн сайн үйлс, сайн сайхан бүхнийг харж, тусгаж, хэрэгжүүлж чадна. Гэхдээ зохистой хэрэглээ чухал гэдгийг сануулах гэсэн юм. Фэйсбүүк бол хөргөгчтэй адил. Юу байгааг нь мэдсээр байж байн байн орж үздэг гэдэг. Тэгвэл та бүхэн цагаа зөв зарцуулж, зөв зохистой хэрэглээрэй.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ