Солонгос сериалаас татгалзахыг уриалав

“Инчеон-2014” Азийн спортын 17-р наадам нэлээд хэл ам, дуулиантай болж өнгөрлөө. Ялангуяа манай ард түмний эгдүүцэл, бухимдлыг дээд цэгт нь хүртэл хүргэсэн тэд Монголчуудаас эмээсэндээ ч тэр үү, Азийн наадмаас хасах хүртэл арга хэмжээ авах тухай ярьж байсан удаатай ажээ. Манай хөгжөөн дэмжигчдийг ус, ундааны сав чулуудаж бүдүүлэг, ёс зүйгүй авирласан гээд ийнхүү шантаажилж байсан гэнэ.

Энэ тухай олон асуудлыг бид өдөр бүр хэвлэл мэдээллээс үзэж, сонсож байлаа. Солонгосчуудын булхайг үл тэвчих Монголчууд сүүлийн үед солонгос сериалаас татгалзахыг уриалж эхлээд байна.

Тэдний нэг болох энэ эмэгтэй дараах лоозонг цахим хуудсаар тараасан нь нэлээд эрчээ авчээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ