Тариачин хятадууд хувьсгалд дургүй

{!!!right!!!}Япон улсын "Асахи Шинбун" сонин саяхны тэргүүн өгүүлэлдээ Хонконгт өрнөөд буй үйл явдлын талаар бичиглэснийг www.yahoo.com уламжилсан байна. Тус өгүүлэлд Хятадын коммунист намын удирдлага дор байгаа өнөө цагийн хятадын бага буурай үндэстнүүд Хонконгийг нүд салгалгүй ажиглаж байгаа талаар дурджээ.

Түвд, Шинжаан Уйгарын автономит мужууд Хонконгийг эцсийн найдвар болгон харах нь аргагүй. Яагаад хэмээн та гайхаж мэднэ. Учир нь Хонконг бол түвд, уйгар биш шүү дээ гэх биз. Тэгвэл Хонконг хэдийгээр хятад ястан оршин суудаг хэдий ч тусгаарлах үзэл санааг Азийн санхүүгийн төв хотын гудамжинд дэвэргэх ахул бүр ч илүү аюултай болохыг Хятадын коммунист намын удирдлагууд мэдэж байгаа.

Хонконгчууд түвдүүд шиг зулын гол болохгүй, уйгарууд шиг террорист халдлага хийхгүй мөн тусгаар улс болъё гэж илт тэмцэхгүй ч өөрөө удирдах эрхээ төгөлдөржүүлж, чөлөөт сонгуулийн эрх чөлөөг эдлээд эхэлбэл цаашид юу ч болж мэдэх юм.

Үүнээс даамжран Хонконгийн жишээгээр тайван замаар, санал асуулгын зарчмаар тэмцлээ амжилтад хүргэж болдог гэдгийг тэд жишээ болговол Коммунист намд тун ч түвэгтэй.

Эх газрын хятадууд болон хонконгийн хооронд хэзээний түүхэн маргаан, цус урсгасан тэмцэл өрнөсөөр ирсэн. Хонконгчууд Азийн санхүү, худалдааны төв гэдгээрээ бахархаж орчин үеийн хятад тэнд л цэцэглэж хөгжиж байна гэж үздэг хүмүүс.

Их Британийн эзэмшилд байхдаа илүү эрх чөлөөг амсаж байсныхаа үндсэн дээр эх газрын Хятадын харьяанд буцаж орохдоо иргэд нь тун ч түгшүүртэй байсан гэдэг. Гэхдээ л англичууд бол англичууд харин хятад хүмүүс бол хятад шүү дээ. Тиймээс эрх чөлөө хэчнээн хааж боогдлоо гээд нэг цуст хятад шаахайны өлмий дор бөхөлзсөн нь дээр гэдгээ хонконгчууд ухаардаг.

Гэхдээ үүний хажуугаар Жеки, Брюс, Жон гэх англи нэртэй хонконгийн хятадууд эх газрын тариачдаас ямагт биеэ дээрд үздэг үзэл баримтлал цусанд нь шингээстэй. Герман, Франц хойд африкийн, туркийн цагаачидтай яаж харьцдаг билээ, эх газраас ирсэн тариачидтай яг л тэгж харьцдаг.

Үүнийх нь хариуд эх газрынхан улс төрийн эрх чөлөөгөөр нь боомилдог. Хонконгчууд мянга банкинд ажиллаад, орчин үеийн санхүүгийн ертөнцөд тэлчлээд тэлчлээд улс төрийн эрх чөлөөгүй бол Хятадын жирийн л нэг хотоос хэтрэхгүй хэмээн Шанхай төвд цэвэр цусны төрийн эрх барьж буй хятадууд үзсээр байна.

Ийм л нөхцөл байдлын хөрсөн дээр урган төлжсөн уур амьсгал оюутнуудын дэврүүн сэтгэлгээгээр дөрөөлөн Хонконгт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүллээ.

Одоогоор жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал гаргасан учраас 19 хүнийг баривчлаад байгаа, мөн хэдэн өдрийн турш хотын төвийн хөдөлгөөнийг хаасан жагсагчидтай Хонгконгийн захирагч Лян Чэньин одоо болтол буулт хийгээгүй байдалтай байна.

Өрнөдийн хэвлэлүүдээр Хонконгт дахин Тянь Ань Миний хэрэг явдал давтагдах вий хэмээн айдас үнэртүүлэн бичсээр байгаа ч дээр дурдсанчлан Хонконг нь Түвд Уйгар биш тул байдал хаашаа ч эргэсэн Хятадын удирдлагууд далайн хот руу цэрэг оруулж чадахгүй юм.

Тиймээс л тэмцэхэд эвгүй, гарсан эсэргүүцлийг дарахад бүр ч эвгүй газар Хонконг болж хувираад байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ