Казакстанаас Өлгий хот руу шууд нислэг үйлдэж байна

Энэ сарын 4-нөөс эхлэн Казакстаны Астана-Усть-Каменогорск хотоос Баян-Өлгий хотын чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ.

Хоёр орны иргэний нисэхийн байгууллагууд сүүлийн хоёр гаруй жил яриа, хэлэлцээр хийсний дүнд ийнхүү "Bek Air" компани шууд нислэг үйлдэж эхлээд байна.

Одоогоор долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх бөгөөд цаашдаа зорчигч болон ачаа тээврийн хэмжээ өсөхөд давтамжаа нэмнэ хэмээн Казакстаны Инновац, хөгжлийн яамны эх сурвалж мэдээллээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ