Оюутолгойн тухай 80-аад оны кинонд ярьж байжээ

1980-аад оны эхэн үеийн "Хайрхан өндөр хаана байна“ нэртэй Монголын уран сайхны кинонд Чехийн геологичдийн талаарх түүхийг өгүүлдэг билээ. Энэ кинонд Монголын хойд нутагт хийгдсэн геологийн ажлуудын талаар хүүрнэхээс гадна төгсгөлд нь нэгэн малчны ирээдүйг зөгнөсөн гэмээр үгсийг сонсох боломжтой.
Тэрээр "Эрдэнэтийн овоо ч яахав, харин урд зүгт, говийн нутагт үүнээс ч илүү баялаг байгаа. Тэнд оюут уул бий - Оюу толгой байгаа" хэмээн хэлдэг байна. Ийнхүү соц нийгмийн үеийн уран сайхны кинонд ирээдүйн Монголын баялгийн үүц болсон газрыг дурдсан тухай түүх болон үлдсэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ