Идэвхгүй мөртлөө синдромтой монголчууд

Угтаа бол аливаа синдром хавар хөдөлдөг. Жагсаал, цуглаан, суулт ч ихэнхдээ хавар өрнөдөг. Тэгвэл энэ жилийн хувьд ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах улс төрийн суулт намрын налгар өдрүүдэд үргэлжилж байгаа нь арай онцлог болж байна.
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс “Эх орондоо эзэн нь болцгооё-2” уриатай зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь 12.00 цагт эхэлсэн бөгөөд энд хүрэлцэн ирэгсдийн дийлэнх нь ахмадууд байлаа. Эндээс харахад улстөржих дуртай манайхан ярихаас илүүгүй хойрго гэдэг нь илэрхий байгаа юм.
“Улс төрөөр би оролдохгүй байхад улс төр надаар оролдоод байх юм” гэж сайрхдаг залуучууд санаа бодлоо компьютерийн араас л шидлэхээс цаашгүй болж. Эсвэл интернэттэй суулт зарлах ёстой юм болов уу.
Иймэрхүү онлайн талбар, телевизийн дэлгэцээр л дүүрэн улс төр ярих хэрнээ өөрийн биеэр ирээд улстөрийн идэвхээ нотлох залуучууд ховор бололтой. синдромтой гэдэг. Улс төрийн элдэв шалдавт хэт хутгалдах дуртай монголчуудыг тэгвэл хиймэл синдромтой гэхээс яах билээ.



Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ