Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газраас “Хорих ангиас суллагдсан хүмүүс, тэдгээрийн ажил эрхлэлтийн байдлыг судалж холбогдох арга хэмжээ авах” ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Шүүхээс хорих ял тэнссэн, ял хойшлуулсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах, дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, тодорхой эрхэлсэн ажилгүй ялтныг ажлын байраар хангах зорилгоор бүртгэлд хамруулсан байна. Түүнчлэн тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж, ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга, уулзалт зөвлөгөөн зохион байгуулжээ.
Дээрх ажлын хүрээнд хорих ангиас суллагдсан, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 266 иргэд болон харьяа цагдаагийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, хороодын байцаагч, нийгмийн ажилтан нартай хамтарч өдөрлөг, уулзалт зохион байгуулж, “Ажлын хөтөч” болон “Онч мэргэн үгс” зэрэг ном, “Итгэлцлийн захиа” зэргийг гардуулан өгсөн байна.
Мөн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 570 гаруй сул чөлөөтэй болон шинэ ажлын байрыг танилцуулж нийт 114 иргэдийг бүртгэн, тохирох ажлын байрыг санал болгосноос 54 иргэн ажлын байртай болсон байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ