Швейцарийн Хөгжлийн агентлагийн менежер Жак Мерагийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийнменежер Жак Мераг өнөөдөр /2014.10.06/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийнменежер Жак Мера Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдхэд хэдэн ажиглалт хийсэн талаар дурдаадхарилцан санал солилцсон юм.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыгэрчимжүүлэхэд чухал нөлөөтэй хууль хэмээгээд олон улсын туршлага дээр үндэслэсэн гэдгийг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ