Ном уншвал ялын хоног хасагдана

Хорих ангид хүмүүжигч ном уншиж эдлэх ялын хоногоо бууруулах хүмүүнлэг иргэний төслийг хэрэгжүүлж эхлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг ном уншиж ялын хоногоосоо таван хоногийг хасуулах боломжтой болох аж.

Энэ бол Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран Нарантээл ХХК–ийн санхүүжилтээр ирэх 12 дугаар сараас хэрэгжүүлэх гэж байгаа “Номоор нээе” төсөл юм. Төсөл 2 үе шаттай.

Нэгдүгээр үед хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг нэг жилийн хугацаанд хамруулахаар боллоо. Шагналын хоногийг тооцохдоо тестийн аргаар шалгалт авах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ