Тагтаа хооллох хориотой

Манайхан тагтаа шувууг энх тайван, амар амгалангийн бэлэг тэмдэг хэмээн үзэж, дуу, шүлгэндээ хүртэл түүний тухай магтан өгүүлдэг.
Тэгвэл энэ дөлгөөн амьтан ямар олон төрлийн нян, вирус тээж явдгийг бид мэддэггүй.
Буян үйлдэх гэж Uандан, хийдээр очих бүртээ том, багагүй хүн бүр тагтаа хооллох дуртай. Хийд, сүмийн орчмын тагтаа хэт олширсноос халдварт өвчин нэмэгдэх хандлагатай болсон талаар МХЕГ-ын байцаагчид анхааруулсаар байна. Тиймээс элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс гар дээрээс тагтаа хооллох болон будаа зарахыг хориглосон шийдвэр гаргасан.
Англи улсад байр түрээслэх бол байрны эздийн танд хэлэх хамгийн эхний гол анхааруулга бол ойр орчиндоо тагтаа хооллохыг хориглох явдал гэнэ. Тиймээс бид ч мөн өөрсдөдөө анхаарлаа хандуулах цаг нь болсон шүү.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ