Цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолтой нь тогтоогджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн хүүхдүүд хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн нь МХЕГ-ын шинжилгээгээр тогтоогдоод байна.

Тус цэцэрлэгийн ундны ус Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн шинжилгээний хариугаар нянгийн бохирдолттой гарсан тул аймгийн Засаг дарга 26 заалт бүхий захирамж гарган Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллаж байна.

Тухайлбал, цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг ажлыг дуустал үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байх ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ