Ээжийнхээ зөвлөснөөр үтрээндээ төмс ургуулжээ
Колумбын Хонда хотын эмнэлэгт 22 настай бүсгүй хүргэгдэж иржээ. "Гэдэс өвдлөө" гэж бүсгүй гомдоллож байлаа. Эмч нар түүний өвчний шалтгааныг тодруулахын тулд янз бүрийн шинжилгээ хийсэн байна.
Бүр эмэгтэйчүүдийн эмч нар ч үзжээ. Эцэст нь бүсгүйн үтрээнд төмс соёолж, ургасныг олж тогтоосон байна.
Гайхаж цочирдсон эмч нар нөгөө бүсгүйгээс яагаад үтрээ рүүгээ төмс хийсэн, мөн ийм удаан эмнэлэгт хандаагүйн шалтгааныг асуужээ.
Бүсгүй "Би хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх гэж төмс үтрээ рүүгээ хийсэн. Ээж тэгж зөвлөсөн учраас би итгэсэн" гэж хэлснийг "Colombia Reports" мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ