Монголчуудад зориулсан Далай багшийн айлдвар болно

2012 оноос эхлэн зохиогдож буйДалай багшийн монголчуудад зориулсан номын айлдварын тов гарлаа.

Энэ жилийн хувьд 2014 оны 12 сарын 2-5-ны өдрүүдэд Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар болжээ.

Анхлан энэхүү номын айлдварыг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт санаачлан Далай багшид айлтгаснаар монголчууд жил бүр Дармасала хотноо зорин ирж Далай багшийн монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол сүнчой”-д суудаг сайхан уламжлал тогтсон

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ