13 настай охин бүргэдийн баярт түрүүлжээ

“Бүргэдийн баяр 2014” наадмын "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан"-д 13 настай Н.Айшолпан охин түрүүлжээ. Тэрээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат бөгөөд тус тэмцээнд анх удаа оролцсон хоёр эмэгтэй оролцогч юм.
15 дахь удаагаа зохион байгуулагдаж энэ жилийн наадамд "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах", "Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай суурийн харваа" "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах зэрэг төрөл бүрийн тэмцээн зохион байгуулжээ. Энэ удаагийн бүргэдийн баярыг Холливудын алдарт жүжигчин Мишель Родригез үзэж сонирхсон байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ