Бахархалт Монгол иргэн

Түүнийг Т.Банзрагч гэдэг. Тэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Авто тээврийн байгууллагын 5-р цувааны жолооч хийдэг. 2010 оноос хойш ажлынхаа бус цагаар хашаа байшингаа тохижуулж эхэлсэн байна. Өөрийн сонирхол, байгаль орчноо хайрлах сэтгэлээр хашаагаа ийнхүү тохижуулжээ. Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй тэрээр хашаандаа сагсны талбай байгуулж, зүлэг, ногоон байгууламжаа хамгаалж зам гаргасан байна. Мөн 35 төрлийн мод, хүнсний нарийн ногоогоо мөн өөрсдөө тарьж, хэрэглэдэг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ