Ой хээрийн түймэр гарчээ

Энэ сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын долдугаар багийн нутаг Жагдагийн даваандой хээрийн түймэр гарчээ. Онцгой байдлын 50 албан хаагч, Хэрлэн,Өмнөдэлгэр Хурх тосгоны нийт 155 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр түймрийг цурманд оруулсан байна. Түймэр бүрэн унтраагүй байгаа бөгөөд онцгойгийхон ажилласаар байна.

Мөн ОХУ-ын нутгаас хээрийн түймэр Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн нутагт орж ирсэн мэдээллээр өчигдөр аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Чулуунхороот, Дашбалбар сумын иргэд, хилийн цэргийн 0275 дугаар ангийн тавдугаар заставын албан хаагчид ажиллаж, түймрийг унтраажээ.

Тиймээс иргэд аялал зугаалгаар хөдөө явахдаа гаргасан ил галаа бүрэн унтраах, түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ