Хар тамхины төрлийн ургамал түүж байсан иргэдийг баривчиллаа

Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабисийн төрлийн мансууруулах ургамал түүж байсан гурван этгээдийг баривчиллаа. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан арав орчим уут буюу 10 кг хар тамхины ургамал түүгээд байхад нь газар дээр нь барьжээ.
Тэднийг цагдан хорьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192,2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 30 настай Б гэгч нь 2,5 кг каннабис төрлийн ургамалыг хууль бусаар олж аваад бусдад зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн байна.
Манай оронд хар тамхины төрлийн ургамал ургадаг газруудад судалгаа хийж, өнгөрсөн жилээс усгах ажиллагаа эхлүүлсэн. Гурван жил дараалан устгаж байж уг ургамал устдаг. Энэ тал дээр ч холбогдох яам газарт нь мэдээлсэн, удахгүй ургамлуудыг устгалд оруулна хэмээн албаны хүн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ