Хуурамч LIKE худалддаг газруудтай шүүхдэлцэж эхэллээ

Facebook компани хуурамч like худалддаг газруудын эсрэг хууль зүйн арга хэмжээ авч эхэллээ. Илүү олон хэрэглэгчтэй болгон харагдуулахын тулд хуурамч like хэдэн мянгаар нь худалдан авдаг хуудсууд фэйсбүүкийн дүрэм журамд нийцэхгүй байгаа, мөн тэр аргаар маш их хэмжээний ашиг олж байгаа учир ийнхүү тэмцэж эхэлжээ.

Үүний эхний ажил болж хоёр тэрбум ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг дээр ялалт байгуулаад байгаа юм.

Цаашлаад тус компанийн зүгээс энэ тал дээр тэдний ашигладаг аргыг идэвхгүй болгох шинэ алгоритм зохиож байгаа гэнэ. Хүний анхаарал татсан худал мэдээлэл тавьж, иймэрхүү like авдаг арга манай фэйсбүүкчдийн дунд ч их байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ