Энэ сарын 02-ны өдөр Монголд аймшигт хэргүүд олноор гарчээ

Өнгөрсөн 10 дугаар сарын хоёрны өдөр гарсан хэргээс сэрэмжлүүлэг болгох үүднээс товч хүргэе.
Зуун айлын барилгын материалын захын орчим “Залуу гэр бүл-2” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 орчим настай залуу өндөр хүчдэлд цохиулж амиа алдлаа. Тэрээр хоёр контейнерийг давхарлаж дээр нь угсардаг шат тавьжээ. Шат хүчдэлийн шугамнаас нэг метрийн зайтай байсан учраас залуу өндөр хүчдэлд хүрч амиа алдсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сант сумын цагдаагийн постод эмэгтэй хүн амиа хорлосон хэрэг гарсан. Тэрээр тус сумын хэсгийн төлөөлөгч Н-ийн эхнэр байсан бөгөөд гэр бүлийн таагүй харилцааны улмаас амиа хорлосон байх магадлалтай гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн БГД-ийн нутаг, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн урд зам дээр явган зорчигч О-г марк, дугаар нь тодорхойгүй автомашин мөргөж, ослын газраас зугтсан хэрэг гарсан.
Нийслэлийн Замын цагдаагийнхан шуурхай эрэн хайх ажиллагаа явуулсны дүнд жолооч Б-г барьж саатуулжээ. Тэрээр таксинд явж байх үедээ энэ ослыг гаргасан бөгөөд тухайн үед хамт явсан хоёр үйлчлүүлэгчийнхээ үгэнд орж ийнхүү зугтсан хэмээн мэдүүлсэн байна.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ