"Хүсэл зорилгоо нэгтгэе" хөдөлгөөнийхөн нам байгуулна

"Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд:
"Ерөнхий сайд, Хуульзүйн сайд нарыг МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж, цагдан хоригдож байгаа этгээдтэй уулзалт зохион байгуулсан талаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгснийг хүлээж аваагүй.
Засгийн Газар 27 хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нэрээр 390 сая төгрөгийг хууль бус зүйлд зарцуулсан тухай АТГ-т шалгуулахаар өгсөн ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Тиймээс эдгээр асуудлаар тус хөдөлгөөнөөс "Эх орондоо эзэн болцгооё" цуглаан зохион байгуулж Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Өчигдөр буюу энэ сарын 07-ны өдөр дахин "Эх орондоо эзэн болцгооё-2" цуглааныг зохион байгуулж, хариуг ирүүлтэл тэмцлээ үргэлжлүүлэх болно" гэв.
Тус хөдөлгөөнийхөн мөн энэ үеэр хараат бус улс төрийн тэмцэл хийх зорилгоор улс төрийн нам байгуулна гэдгээ албан ёсоор зарласан юм. Эцэст нь тэд намынхаа анхны хурлыг энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товлосноо мэдэгдлээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ