Х.Баттулга: Сайхан залах юм даа

Ерөнхийлөгчийн санаачилсан "Давхар дээл"-ийн тухай хуулийн төслийг дэмжээд зогсохгүй өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлэн сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Н.Алтанхуягийн шинэ бүтцээр ажиллах Засагт орох нь гэсэн мэдээлэл зарим хэвлэлүүдээр гарчээ.
Тэгвэл энэхүү мэдээлэлд итгэн, зорьсон зорилго, үйлсээсээ ухарч давхар дээлээ буцааж өмсөх нь үү дээ хэмээн Х.Баттулга гишүүнд урам нь хугарах шахсан дэмжигчдэдээ гишүүн твиттерээр дамжуулан хариулт өгсөн байна.
Тэрээр энэхүү мэдээлэл гарсан сонины зургийг хавсаргаад "За бас ... засаглна л гэнэ шүү... гүэмөн сайхан залах м даа...кк.." хэмээн жиргэсэн байна.
Х.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ