"Сүүлчийн шөнө" зөвхөн хайрыг мэдрүүлнэ

Өнөөгийн нийгмийн бухимдал, ард түмний уур хилэнг түр ч атугай мартагнуулж, уран сайхны аргаар тайвшруулан, үнэ цэнээ алдаж буй хайрын гэгээнийг ахин мэдрүүлэх, гэр бүлийн тэр л нандин бүхнийг тань дахин сэргээхээр “Сүүлчийн шөнө” эхэллээ.
Монголын тайз дэлгэцийн гурван үеийн төлөөллүүд оролцсон энэхүү шинэ киногоор сүүлчийн шөнө хүний итгэлийн үнэн хаа оршдогийг олж үзэх боломжтой. Тус кинонд 6 гол дүр гарах бөгөөд тус бүрийн нэгэн өглөөгөөр эхэлнэ. Өдөр, орой, үдэш болох үйл явдлыг та энэхүү киног ирж үзсэнээр мэдэж болно.
Парамайнд Арт болон Тэнгри Консептийн хамтын бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны зохиолыг Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулжээ.




Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ