Нарантуул захын өргөтгөлийг нээхээр болов

Нарантуул захын худалдаа эрхлэгчид өнөөдөр МХЕГ-ын үүдэнд жагсаж, гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн юм.

Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллагынхан жагсагчдын төлөөлөл болон Нарантуул захын удирдлагуудтай гурван талт хэлэлцээр байгуулж ирэх даваа гараг буюу энэ сарын 13-ны өдрөөс тус захын өргөтгөлийг нээхээр болжээ.

Ингэхдээ захынханд зургаан төрлийн шаардлага биелүүлэх үүрэг өгсөн байна. Эдгээрээс биелүүлэх боломжгүй нэг хүндрэлтэй асуудал байгаа нь цахилгаан. Цахилгаан нь гал гарах болзошгүй эрсдэлтэй учир боломжгүй хэмээн тайлбарласан юм. Харин бусад шаардлагыг гүйцэтгэх тал дээр асуудалгүй гэжээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ