Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлыг шийдвэрлэв

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын тухай таван аж ахуйн нэгжийн, хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн талаар хоёр аж ахуйн нэгжийн асуудлыг Хэмжил зүйн зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хүсэлт болгосны дагуу Дани улсын Камструп компанид үйлдвэрлэсэн MULTICAL 66 C, D, E загварын дулааны тоолуурт загварын туршилтыг давтан хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд уг тоолуурыг өөр загварын тоолуураар солих замаар ашглалтаас хасахаар шийдвэрлэлээ.

2. “Линкс Повер Коре” ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын “Вес Сервис” компанид үйлдвэрлэсэн ВСА-Р 100000-15.3 загварын автомашины электрон жингийн загварын туршилтын гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор болжээ.

3. “Тепломонтаж” ХХК-ийн хүсэлт болгосон ОХУ-ын “Матрица” ООО компанид үйлдвэрлэсэн NU-05 IMS загварын хэмжлийн систем болон NP73L.2-5-2, NP73L.3-5-2 загварын цахилгаан электрон тоолуурын загварт туршилтын гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор боллоо.

4.“Динлуо” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Zhejiang хотын “CHINT ELECTRICS Co.,Ltd” компанид үйлдвэрлэсэн:

-DDS666 загварын идэвхтэй эрчим хүчний 1 фазын, 1 нарийвчлал анги бүхийэлектрон ватт-цагийн тоолуур,

- DTS634 загварын гурван фазын дөрвөн утастай, 3х1.5(6) А электрон ватт-цагийн тоолуурын загварыг 3 жилийн хугацаатай туршилтын гэрчилгээг шинээр олгохоор болов.

5. “АБУ Трейд” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Нингбо хотын “Амико” үйлдвэрийн LXSC-13D загварын хүйтэн, халуун усны тоолуурын загварын гэрчилгээг 3 жилийн хугацаатай сунгахаар боллоо.

Харин тусгай зөвшөөрлийн асуудлаар:

1.“ИМИ” ХХК-д Эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношлогоонд ашиглаж буй цусны даралтын аппарат, автоклавны манометр /цахилгаан контакттай манометр/, эмнэлгийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд ашиглаж байгаа техникийн манометрийг худалдах, засварлах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор,

2. “Новатек Интернэшнл” ХХК-д БНХАУ-“Cangzhou King type Apparatur” компанид үйлдвэрлэсэн SCS 150 (ХК3190-D10 загварын заагч толгой, QS40t ачааллын элемент бүхий) автомашины электрон жинг худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ