Дэлхийн амьтны аймгийн тал нь 40 жилд алга болжээ

Хүний хоёр үе хүрэхгүй хугацаанд сэр нуруутнуудын төрөл хоёр дахин цөөрчээ. Дэлхийн онгон байгалийн сан (WWF) хоёр жил тутамд гаргадаг “Амьд гариг” гэдэг тайландаа ийм аймшигтай дүгнэлт хийжээ. Гэхдээ амьтдын популяцийг сэргээж болно гэсэн найдлага байгаа аж.

Хоёр жил тутамд WWFхөхтөн, жигүүртэн, хэвлээр явагч, хоёр нутагтан, загас зэрэг 3038 төрлийн 10380 популяцийн байдалд дүн шинжилгээ хийдэг юм. 1970 оноос эдгээр популяци хоёр дахин цөөрчээ гэсэн дүгнэлтийг энэ жил хийсэн байна. Энэ тоо нь хачирхалтай мэт санагдаж болох ч, статистикийн тоо баримт яалт ч үгүй ийм байгаа юм.

“Хуурай газрын зэрлэг амьтдын 39 хувь, далай тэнгисийн амьтдын 39 хувь, цэнгэг усны амьтдын 76 хувь алга болсон бөгөөд энэ нь ердөө сүүлийн 40 жилд болсон хэрэг гэж WWF-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Жон Хокстра хэлсэн байна.

Гэвч энэ бүх хохирол тэр чигээрээ эргэлт буцалтгүй биш байж болох юм гэсэн найдлага байгаа ажээ. Жишээ нь дэлхий нийтийн хэмжээнд барын тоо толгой цөөрч байгаа ч, сүүлийн арван жилдБалба улсад энэ амьтны тоо толгой барагцаалвал тав дахин өссөн байна.

Жирийн хүмүүс идэвхитэй үйл ажиллагаа явуулж, боловсролын түвшин дээшилж, ялангуяа эко-аялал жуулчлал хөгжиж байгаагийн дүнд ингэжээ. Түүгээр ч эко-аялал жуулчлал нь амьтдын амь насыг аварч, тэдгээрийн нутагшдаг газар орныг хэвээр хадгалахад бас туслаж, ажлын байр бий болгож байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ