Гэрч, хохирогчид тусгай танхимаас шүүх хуралдаанд оролцох боломжтой болжээ

Гэрч, хохирогчид шүүх хуралдаанд эх сурвалжийн, нотолгооны үүрэг гүйцэтгэж, тэдэнд төрийн хамгаалалт байдаггүйгээс хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй байх, хохирогч дахин хохирох ноцтой асуудлууд гардаг байв.

Тиймээс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль өнгөрөгч оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжих болсон. Хуулийн дагуу Тахарын ерөнхий газрын дэргэд Гэрч хохирогчийг хамгаалах газар байгуулагдсан бөгөөд тэдэнд туслалцаа үзүүлэх тусгай өрөө байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү өрөөнд сэтгэлзүйн туслалцаа өгөх, шүүх хуралдааны танхимд оролгүйгээр тусгайлан байрлуулсан дэлгэцээр мэдүүлэг өгөх боломж бүхий дэлгэц, нүүр царайны төрхийг өөрчлөх хэрэгсэл зэргийг байрлуулсан байна.

Цаашид ийм жишиг өрөөг бусад шүүхүүдэд байгуулснаар аливаа хэргийг үнэнзөвөөр шийдэх итгэл үнэмшлийг төрүүлэх, хэргийг хуулийн хүрээнд шударга шийдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ