Террористуудыг бүгдийг устгахаа Кадыров амлажээ

Грозный хотодүйлдсэн террорын ажиллагаанд холбогдолтой бүх хүнийг устгана гэдэгт итгэлтэй байгаагаа Чеченийн тэргүүн Рамзан Кадрыров илэрхийлжээ. Тэр сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэн байна.

“Тэд жинхэнэ нүүр царайгаа харууллаа. Тэд энэ газар шороон дээр амьд явах ёсгүй гэдгийг бид тэдэнд үзүүлнэ. Энэ дэлбэрэлтэд холбогдолтой бүх хүнийг олж, устгана” гэж түүний хэлснийг хэвлэлд дурджээ.

Чеченийн тэргүүн амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс эмгэнэл илэрхийлсэн байна. Дэлбэрэлт ням гаригийн орой хотын концертын танхимын ойролцоо болжээ. Аюулгүй байдлыг хангаж байсан цагдаагийн ажилтнууд металл илрүүлэгч хаалганы дэргэд сэжиг бүхий нэг залууг анзаарсан байна.

Түүнд үзлэг хийх гэхэд тэр бөмбөг дэлбэлсэн байна. Сүүлчийн мэдээгээр, цагдаагийн таван ажилтан амь үрэгдэж, бас 12 хүн шархаджээ. Дэлбэрэлт үйлдсэн хүн ньэндхийн оршин суугч 19 настай Апти Мударов гэгч байсныг тогтоосон байна.

ОХУ-ын мөрдөн байцаах байгууллага дэлбэрэлттэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев олон хүний аминд хүрч болох байсан террорын ажиллагаанаас сэргийлсэн цагдаа нарыг шагнуулах баримт бичиг бүрдүүлэхийг даалгасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ